Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблей Техникийн хорооны хурлаар үргэлжилж байна. Хурлын эхэнд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Техникийн хорооны дарга Масаши Камей мэндчилгээ дэвшүүлж, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим үг хэллээ.
Мөн Техникийн хорооны 2025 оны үйл ажиллагааны илтгэгчдийн цагийг товлож, ABU Технологийн үйл ажиллагааны тайланг сонслоо. Үргэлжлээд Хятадын Үндэсний Радио телевизийн Шинжлэх ухааны академийн дэд захирал Жан Вэй, Хонгконгийн Үндэсний Телевизийн Инженерийн албаны дарга Чи Вах Леунг болон Япон улсын NHK-ийн ахлах менежер Масаши Камей нар илтгэлээ хэлэлцүүлж байна.