Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ чуулганд 43 орны 250 гаруй төлөөлөгч оролцож буй юм. 

Өнөөдөр “Цонжин болдог-Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-т "ABU-GENERAL ASSEMBLY-2025" олон улсын хуралд оролцож байгаа зочид, төлөөлөгчид Үндэсний Урлагийн Их Театрын тоглолтыг үзэж сонирхож, Монголын өв соёлтой танилцлаа.

Мөн 18:00 цагаас “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагдана.

Энэхүү дууны наадамд 10 орчим улсын уран бүтээлчид оролцоно. “ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцох юм. 

"ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдвийг онцолж байгаа билээ.